"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/Авто баазын албаны…

Авто баазын албаны оффисын барилгын дотоод засварын ажил хийгдэж дууслаа

2019 оны 4-р сарын 10-23 –ны өдрүүдэд ДБҮЭГ-ын Авто баазын албаны оффисын барилгын гадна болон дотор засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Энэхүү засварын ажилд албан өрөөнүүдийн дотоод засал чимэглэл, дотор гадна талын хаалга шинэчлэх, ажилчдын амралтын өрөөний дотоод засвар үйлчилгээний тохижилтын ажил, авто баазын гараашийн гэрэлтүүлэгийг шинэчлэх, галын аюулгүй байдлыг хангах үүднээс гал хамгаалах багаж хэрэгслүүдийг шинэчлэн засварласан байна. Авто баазын албанаас засвар үйлчилгээний ажлуудыг хийж гүйцэтгэхэд хамт олноороо идэвхи санаачлагатай оролцон богино хугацаанд дээрх ажлуудыг хийж гүйцэтгэжээ.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ