"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД…

БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНУУД ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ХАМРАГДЛАА

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ ажилчдынхаа дунд урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгууллаа. Энэхүү үзлэгийг “Эрүүл ажлын байр” уриан дор явуулж, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс эмч нарын ажлын хэсэг ажиллаж 100 гаруй ажилчдын дунд элэгний В,С вирус тодорхойлох шинжилгээ, цус, шээсний ерөнхий шинжилгээ, биологийн насжилт, биеийн жин, эрдэс уургийн ерөнхий харьцааг шинжлэн зөвлөгөө өгч ажиллаа.

Ажлын байранд ажилтнуудынхаа эрүүл мэндийг дэмжих нь нийгэм, эдийн засгийн олон талын ач холбогдолтой. Учир нь ажлын байр нь ажиллагчдын бие махбодын, оюуны, эдийн засгийн хийгээд нийгмийн сайн сайхан байдалд нөлөөлдгийг ДЭМБ онцолжээ.


ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ