"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/БНАЛАУ-ЫН ГХЯ-НЫ ДИПЛОМА…

БНАЛАУ-ЫН ГХЯ-НЫ ДИПЛОМАТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

БНАЛАУ-ын ГХЯ-ны Дипломат үйлчилгээний газрын захирал ноён Синжай Маниван тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 10 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийв.

Хоёр орны Дипломат үйлчилгээний байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхгүй байсан бөгөөд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Ё.Нямжавын санаачилгаар идэвхтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэ онд харилцан айлчлалыг зохион байгуулсан нь цаг үеээ олсон үйл явдал байлаа.

Энэхүү айлчлалын хүрээнд үйлчилгээний цар хүрээний мэдээлэл солилцож, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор ажилтнуудыг харилцан солилцох, дадлагажуулах чиглэлээр цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлаар ярилцав.

Газрын захирал Ё.Нямжав албан уулзалтын үеэр хоёр улсын Дипломат үйлчилгээний байгууллагын харилцан айлчлалыг үр дүнтэй болгохын тулд бид бүхэн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтнуудаа айлчлалд хамруулж боловсон хүчнээ чадваржуулах чиглэлээр цаашид анхаарч ажиллах ёстойг тэмдэглэн хэллээ.

Ноён Синжай Маниван миний бие БНАЛАУ-ын Дипломат үйлчилгээний газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаад саяхнаас албан ёсны захирлаар томилогдсон. Анхны гадаад айлчлал маань Монгол улс байгаад ихээхэн билэгшээж байна. Тус газрын захирлаар томилогдсоноос хойш гадаад харилцаагаа хөгжүүлэх, бусад орны ижил төстэй байгууллагаас туршлага судалснаар үйл ажиллагаагаа сайжруулахад ихээхэн ач холбогдолтой гэж бодож явдаг. Хоёр байгууллагын хамтын ажиллагаа энэхүү айлчлалын үр дүнгээр ахиц гарна гэдэгт итгэлтэй байгааг тэмдэглэн хэлэв.

Энэхүү айлчлал нь хоёр улсын Дипломат үйлчилгээний байгууллагын найрсаг хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан туршлага судалсан үр өгөөжтэй айлчлал болж өндөрлөлөө.




ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ