"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/БНАСАУ-ын Дипломат…

БНАСАУ-ын Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн ерөнхий газрын төлөөлөгчид айлчлал хийлээ.

БНАСАУ –ын Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн ерөнхий газрын дарга Ноён Ким Иг Сөн тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсын “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Ё.Нямжавын урилгаар 2019 оны 3-р сарын 25-28 ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийв.
Хоёр орны Дипломат үйлчилгээний байгууллагын харилцаа, хамтын ажиллагаа нь олон жилийн түүхтэй бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд тус улсуудад байгаа Элчин сайдын яамдын барилга байгууламжийн засвар, үйлчилгээний цар хүрээний мэдээлэл солилцож, цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлаар ярилцлаа.
Айчлалын үеэр БНАСАУ -ын ДБҮААЕГ-ын төлөөлөгчдийг ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д. Даваасүрэн хүлээн авч уулзан, халуун дотно яриа өрнүүлэв.
2019 оны 3-р сарын 28 өдөр БНАСАУ -ын ДБҮААЕГ-ын төлөөлөгчдийн айлчлал өндөрлөсөн. Төлөөлөгчид энэхүү айлчлал нь хоёр байгууллагын харилцаа болон хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг цохон тэмдэглэн, айлчлалын үр дүнд сэтгэл ханамж дүүрэн байгаагаа илэрхийллээ.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ