"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/БЭЭЖИН ХОТЫН ДИПЛОМАТ…

БЭЭЖИН ХОТЫН ДИПЛОМАТ АЛБАН ХААГЧДАД ҮЙЛЧЛЭХ ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Ё.Нямжавын урилгаар БНХАУ-ын Бээжин хотын Дипломат Албан Хаагчдад Үйлчлэх газрын орлогч захирал Чэн Чуанг тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны 8 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Монгол Улсад албан айлчлал хийлээ.

Монгол, БНХАУ-ын Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газруудын харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй бөгөөд энэхүү айлчлалын хүрээнд тус улсуудад байгаа Элчин сайдын яамдын барилга байгууламж, үйлчилгээний цар хүрээ, ажилтнуудын тухай мэдээлэл солилцож, хоорондын харилцааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Айлчлалын үеэр Бээжин хотын Дипломат Албан Хаагчдад Үйлчлэх газрын орлогч захирал Чэн Чуанг тэргүүтэй төлөөлөгчид Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнтэй уулзалт хийв.

Тус айлчлалаар хоёр улсын Дипломат үйлчилгээний байгууллагын найрсаг хамтын ажиллагааг улам батжуулж, харилцан туршлага судалсан үр дүнтэй айлчлал болж өндөрлөв.



ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ