"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/“Гадаад харилцааны яам”…

“Гадаад харилцааны яам” нээлттэй хаалганы өдөрлөг 2019

2019 оны 9 дүгээр сарын 18 – ны өдөр Гадаад Харилцааны Яамны нээлттэй хаалганы өдөрлөгт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ –ын үйл ажиллагааны онцлог чиг үүргийнхээ талаарх мэдээллийг иргэд олон нийтэд танилцуулан сурталчиллаа.

Тус өдөрлөгт Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд, Дипломат төлөөлөгчийн газрууд өөрийн улсын онцлог талуудыг сурталчилсан үндэсний хоол, гар урлал, бэлэг дурсгалын зүйлсийг иргэд олон нийтэд дэлгэн танилцуулав. Манай байгууллагын хувьд Монгол Улсад суугаа ЭСЯ-уудад үзүүлж буй автомашин түрээс болон зоог, хүлээн авалт захиалгат үйлчилгээний талаарх мэдээллийг албан байгууллага, хувь хүмүүст таниулан сурталчиллаа. Мөн байгууллагынхаа үйлчилгээг олон нийтэд илүү ойртуулан танилцуулах үүднээс хүндэтгэлийн хүлээн авалтад хэрэглэгддэг зоогийн хэрэгслүүд болон гадны зочид төлөөлөгчдөд үйлчилдэг бүрэн тоноглогдсон авто машинуудыг үзүүлэн таниулах үйл ажиллагааг зохион байгуулсан нь бусдаас онцлог байв. 2019 оноос шинээр засварлан үйл ажиллагаагаа явуулж буй Чин Ван Ханддоржийн өргөө цогцолбор ресторан нь хүндэтгэлийн хүлээн авалт, найр хурим, хүүхдийн үсний найрын захиалгат үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд иргэд олон нийтийн зүгээс үндэсний онцлогийг харуулсан гэр рестораны талаарх мэдээллийг ихээхэн сонирхож байлаа.

.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ