"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/ГАМШГААС ХАМГААЛАХ…

ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ, ДУУТ ДОХИОЛ ДОР

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор жил бүрийн 3-р сарын гурав дахь долоо хоногийн Пүрэв гарагийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугардаг билээ.

Улсын хэмжээнд гамшгийн зарлан мэдээллийн дуут дохиогоор иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагууд харьяа хороо болон аймаг, дүүргүүдийн Онцгой байдлын газар, хэлтсийн заавар зөвлөмжийн дагуу нэгдсэн зохион байгуулалтад хамрагддаг. Энэхүү гамшгаас хамгаалах дадлага сургуульд бэлэн байх үйл ажиллагаанд манай байгууллага идэвхитэй оролцлоо.

Мөн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн хоёр мэргэжилтэн манай хамт олонд газар хөдлөлт, галын аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар сургалт зохион байгуулав.


ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ