Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлалтай. Үүний дагуу өнөөдөр буюу 03 дугаар сарын 25-ны пүрэв гарагийн 16:00 цагт орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарна. Энэхүү дуут дохиогоор газар хөдлөлтийн мэдээллийг сургуулилтын журмаар зарлан мэдээлэх тул иргэн та айж сандралгүй тайван байна уу.
Мөн цар тахлын нөхцөл байдлын улмаас дуут дохиогоор аюулгүйн цэгт цугларах дадлага сургууль хийгдэхгүй тул иргэн та гэртээ болон ажлын байрандаа байж, гамшгийн үеийн дуут дохио дуугарсан үед авах арга хэмжээний талаарх мэдлэгээ бататгаж, газар хөдлөлтийн талаарх зөвлөгөө, зөвлөмжийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс аваарай гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
- / Мэдээ, Мэдээлэл
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
ГАМШГИЙН ҮЕИЙН ДУУТ ДОХИОГ ТУРШИЛТААР ДУУГАРГАНА
Хайлт хийх
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
-
АХМАДЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДАА ХҮЛЭЭН АВЛАА.02 Oct 2023
-
Авлигын эсрэг “НЭГДЬЕ” соён гэгээрүүлэх аяныг эхлүүллээ.02 Jun 2023
-
Төрийн дээд хэмжээний айлчлалд үйлчилгээ үзүүллээ.25 May 2023
-
Төрийн дээд хэмжээний айлчлалд үйлчилгээ үзүүллээ.05 May 2023
-
Японы Гадаад хэргийн дэд сайд Чин ван Ханддоржийн өргөөнд зочиллоо.05 May 2023
Тусламж хэрэгтэй юу?
Таньд бидний үйлчилгээний тухай асуулт байвал доорхи утсанд холбогдоно уу ...