"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/“ДБҮЭГ” ТӨҮГ 2019 ОНЫ…

“ДБҮЭГ” ТӨҮГ 2019 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГАА ТАВИЛАА

“ДБҮЭГ” ТӨҮГ-ын 2019 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа. Хурлыг Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т. Ууганбаатар нээж, газрын захирал Б. Ичинхорлоо бүтэн жилийн хийсэн ажлынхаа тайланг дүгнэлээ.
Байгууллагын үндсэн зорилго, зорилт, бүтэц, чиг үүрэг, шинэчлэгдсэн дотоод журмын тухай ойлголтуудын талаарх нэгтгэсэн мэдээллийг нийт албан хаагчдад тайлагнаснаас гадна ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360 градусын системийн үнэлгээг хэлтэс албад тус бүрээр танилцууллаа. ДБҮЭГ ТӨҮГ-ын 2019 онд төлөвлөсөн нийт ажлын гүйцэтгэл дундажаар 94 хувьтай байна.
Мөн 2019 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан 9 албан хаагчдыг нээлттэй зарлан, шилдэг эмэгтэй, эрэгтэй ажилтан шалгаруулахаар санал хураалт явууллаа.
ДБҮЭГазрын захирал тайлангийн хуралд идэвхтэй оролцсон дэд захирлууд, хэлтэс, албаны дарга нар, нийт албан хаагчиддаа амжилт хүсч, улам их эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөснөөр уг хурал өндөрлөлөө.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ