"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/ДБҮЭГ-ын албан хаачид…

ДБҮЭГ-ын албан хаачид салбарын шагнал хүртлээ

2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын албан хаагчид бүтэн жилийнхээ ажлыг дүгнэн, байгууллага болон салбартаа өндөр бүтээмжтэй ажилласан албан хаагчдад шагналын хур буулаа. ДБҮЭГ-ын Шинэ жилийн цэнгүүнд ГХЯ-ын сайд Д. Цогтбаатар, Дэд сайд Б. Батцэцэг, ТНБДарга Б. Даваасүрэн тэргүүтэй хүндэт зочид уригдан ирж, шилдэг ажилтны шагналуудыг хүндэтгэлтэйгээр гардууллаа. Үүнд:
ДБҮЭГ-ын Дэд Захирал Д. Хулганажав, Хангамжийн мэргэжилтэн Д. Эрдэнэсувд нарыг ГХЯ-ны “Хүндэт жуух бичиг”-ээр, Үйлчлэгч Б. Амарбаясгалан “Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан”, Дипломат зочид буудлын зохион байгуулагч Ш. Өлзийбүрэн, визитийн үйлчлэгч Д. Эрдэнэсаруул, үйлчлэгч Б. Үүрийнцолмон нар “Хөдөлмөрийн тэргүүн”, нярав С. Цэрэнтогтох “Сангийн яамны жуух бичиг”, ХХА-ны дарга М. Хүрлээ, ахлах тогооч Э. Сайханбилэг нар МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, Тогооч Н. Нанжид “Хөдөлмөрийн алдар” медаль, Мэдээлэл технологийн мэргэжилтэн М. Нямдорж, Хүний нөөц, нийгмийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б. Халиун, хуульч Д. Нямсүрэн нар “ Нийслэлийн шилдэг залуу” алтан медалийг тус тус хүртсэн бол ДБҮЭГ-ын нийт хамт олны саналаар 2019 оны “Шилдэг эрэгтэй ажилтан” -аар жолооч Х. Очирбаатар, “Шилдэг эмэгтэй ажилтан”-аар визитийн үйлчлэгч П. Тэгшбуян нар тодорлоо.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ