“ДБҮЭГ” ТӨҮГ -ын 2023 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 12 дугаар 25-ны өдөр зохион байгууллаа. Хурлыг Захирал Б.Ичинхорлоо нээж, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Т.Ууганбаатар газрын бүтэн жилийн ажлын тайланг танилцуулав.
Тус байгууллагын үндсэн зорилго, зорилт, чиг үүргийн хүрээнд хэлтэс албадын хийж гүйцэтгэсэн 2023 оны ажлын тайланг танилцуулж, ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360 градусын системийн үнэлгээг хэлтэс албад тус бүрээр танилцуулав. ДБҮЭГ ТӨҮГ-ын 2023 онд үйл ажиллагаанд төлөвлөсөн нийт ажлын гүйцэтгэл дунджаар 95 хувьтай биелүүлсэн байна.