"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/“ДБҮЭГ-ын 68 жилийн…

“ДБҮЭГ-ын 68 жилийн ойн баяр”

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” нь 1951 оноос Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат болон Консулын төлөөлөгчийн газрууд, Олон Улсын байгууллагуудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл боломжоор ханган ажилласаар ирсэн. Манай хамт олон дипломат үйлчилгээг үзүүлж, үйлчилгээний чанарыг Олон Улсын түвшинд хүргэх зорилго тавин ажиллаж байна.
Манай байгууллага 68 жилийн ойн баяраараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан ногоон төгөлдөө мод нэмж суулган арчилгаа, өнгө үзэмжийг нь сайжруулах ажил зохион байгуулав. Энэ жил уламжлал ёсоор 68 дахь модыг суулган хотынхоо эко, эрүүл орчинд хувь нэмрээ оруулж бахархал дүүрэн тэмдэглэн өнгөрүүллээ.
Ойн баярын хүрээнд зохиогдсон нэг томоохон үйл ажиллагаа нь албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаан, тэсвэр тэвчээрийг сорих, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор байгууллагын нийт албан хаагчдын дунд сагсан бөмбөг, ширээний теннис, олс таталтын тэмцээнийг зохион байгуулсан явдал юм. Тус тэмцээнийг нээж ДБҮЭГазрын дарга Ё. Нямжав нийт албан хаагчдад спортын өндөр амжилт үзүүлэхийг хүсч, хувцас жигдрэлт, тамирчид болон хөгжөөн дэмжигчид идэвхи санаачлагатай оролцож байгаад талархал илэрхийллээ. Тамирчдыг 8 багт хуваан баг тус бүрээс эрэгтэй, эмэгтэй сагсан бөмбөг болон теннисний төрөлд тамирчидаа сорьсон ихээхэн өрсөлдөөнтэй тэмцээн болж өндөрлөлөө. Мөн олс таталтын тэмцээн нь багуудын нэгдэл, хамтын ажиллагааг сорьсон өрсөлдөөнтэй, хөгжөөнтэй болов.
Спортын уралдаан тэмцээнд идэвхтэй оролцсон нийт албан хаагчиддаа талархал илэрхийлж, амжилт бүтээлийн дээдийг та бүхэндээ хүсэн ерөөе.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ