МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

 

 

МЭНДЧИЛГЭЭ

            Монгол Улсын тусгаар тогтнолыг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч, Монгол Улс бусад улс орнуудтай дипломат харилцаа тогтоож эхэлснээр өнөөгийн “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын үндэс суурь тавигджээ.

Анх 1951 онд Гадаад явдлын яамны дэргэд “Элчингүүдэд үйлчлэх тасаг” нэртэйгээр байгуулагдсан цагаас хойш өнөөдөр 160 гаруй ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй, мэргэшсэн, арвин туршлага хуримтлуулсан, бүтээлч, найрсаг баг хамт олныг буй болгож байгууллагын үйл ажиллагаа жилээс жилд өргөжин тэлсээр ирсэн билээ.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад чанар, аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасан тусгай үйлчилгээ үзүүлэн ажиллаж буй “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын нийт ажилтан, албан хаагчдын нэрийн өмнөөс Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээг өргөн дэвшүүлж, манай байгууллагын цахим хуудсаар зочлохыг урьж байна.

 

Хүндэтгэсэн:

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ЫН

ЗАХИРАЛ Б.ИЧИНХОРЛОО

 

 

 

Хайлт хийх

Сүүлд нийтлэгдсэн мэдээ

Тусламж хэрэгтэй юу?

Таньд бидний үйлчилгээний тухай асуулт байвал доорхи утсанд холбогдоно уу ...

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.