МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

Хуучин, шинэ оны зааг дээр “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”- ын хамт олон, хамтран зүтгэгч Та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд дэвшүүлж, дүүрэн баяр, түвшин жаргалыг ерөөе.
Улиран одож буй 2019 он та бидний хувьд шинэ эхлэлээр дүүрэн, амжилт бүтээлээр арвин жил болж өнгөрлөө. Угтан ирэх шинэ жилдээ байгууллагынхаа бахархам түүхийг чин сэтгэл, гүн зүтгэлээр баяжуулан өнгөлж, ахиц дэвшил гаргасан амжилтаа улам бататгана гэдэгт итгэлтэй байна.
Эх орноо төлөөлөн манай улсад суугаа Элчин Сайдын Яамд, Дипломат төлөөлөгчийн газрууд, Олон улсын байгууллагуудын хамт олондоо ирж буй шинэ жилд эрхэм хүсэл бүхэн тань биелэн бүтэхийн ерөөл дэвшүүлье.

Сайн сайхан бүхэн өрнөн дэлгэрэх болтугай.
Шинэ оны мэнд хүргэе.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ