Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын түрээслүүлэх обьектын танилцуулга
Тус байгууллагын үл хөдлөх хөрөнгийг оффисын зориулалтаар түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдээс төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Оффис, үйлчилгээний зориулалтаар: БЗД-ийн 3-р хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж-д байрлах 2 давхар 969.24 м2 ашигтай талбай
Бүрдүүлэх материал:
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ (иргэний хувьд цахим үнэмлэх), эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлыг бичих 2018 он, 2019 он );
– Санхүүгийн чадварыг нотлох баримт (иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны тодорхойлолт);
– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 3 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг нотолсон баримт бичиг

Түрээслүүлэх обьектын 1 сарын 1 м.кв санал болгох үнийн доод хэмжээ:
– Албан тасалгааны зориулалтаар бол тус бүр – 20,000₮ /хорин мянган төгрөг /

Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж-10, ДБҮЭГ төв байр / хуучин БНСУ-ын ЭСЯ-ны байр/, 202 тоот өрөө, утас: 11326147
Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2020 оны 02-р сарын 25-ны 10:00 цаг

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ