"Дипломат байгууллагын…/ИЛ ТОД БАЙДАЛ/ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН…

ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ дараахь талбайг түрээслэх сонирхолтой хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Түрээслэх обеькт: Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, “ДБҮЭГ-ын 11- байр” байрлах 850 м.кв талбай
Бүрдүүлэх материал:
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний хувьд цахим үнэмлэх/, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус нотариатаар баталгаажуулсан хуулбар

– Үйл ажиллагаа явуулах танилцуулга /урьд нь энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан бол давуу үзүүлэлт болно/

– Төлбөрийн чадварыг нотлох баримт /иргэн, хуулийн этгээдийн харилцагч банкны баталгаажуулсан дансны хуулгын дансны доод үлдэгдэл 3 сарын түрээс болон 3 сарын барьцаа төлбөр төлөх боломжтой байх /

– Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал

– Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан

– Өөрийн хөрөнгөөр засвар хийх эсэх танилцуулга

– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом / Хүний нөөцийн танилцуулга /

Түрээслүүлэх объектын 1 сарын 1м.кв санал болгох үнийн доод хэмжээ:

№ Түрээслэх зориулалт 1м.кв талбайн жишиг үнэ НӨАТ
1 Худалдаа, үйлчилгээ 15.000 Багтаагүй
2 Албан тасалгаа 15.000 Багтаагүй
3 Банк, санхүүгийн ажиллагаа 15.000 Багтаагүй
4 Бусад 10.000 Багтаагүй

Материал бүрдүүлж ирүүлэх хаяг: УБ, СБД, 1-р хороо, Олимпийн гудамж -10, ДБҮЭГ төв байр /хуучин БНСУ-ын ЭСЯ-ны байр/, 202 тоот өрөө. Утас: 11-326147

Материал ирүүлэх сүүлийн хугацаа: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 10
цаг 00 минутаас өмнө дээрх хаягаар ирүүлэх ба нээлтэнд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минутанд нээнэ.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ