"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/Төрийн дээд одон медалиа…

Төрийн дээд одон медалиар шагнав

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, Гадаад харилцааны салбарт оруулсан хичээл зүтгэл, хувь нэмрийг нь өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ДБҮЭГ-ын Автобаазын албаны жолооч Г. Лхагвасүрэн, Г. Баянмөнх нарыг “Алтангадас одон”-оор шагнасныг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гардуулан өгөв. Мөн ажлын бүтээмж идэвхи санаачлагаараа авто баазын хамт олноо манлайлсан Д. Отгонболд, Х. Очирбаатар, Л. Мягмар, Ж. Түмэндэлгэр, С. Ганхуяг нарыг Зам тээврийн хөгжлийн яамны “Онц тээвэрчин” хүндэт тэмдэгээр, Ц. Сандагочир, Ц. Мөнхбат, Б. Одболд, Ц.Баярбаатар нарыг ЦЕГ –ын Тээврийн Цагдаагийн албаны “Осолгүй манлай жолооч” цол тэмдэгээр тус тус шагнан урамшуулав.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ