Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон 2023 оны 05 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хооронд 1965 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ удаагийн айлчлал ерөнхийлөгчийн түвшний 37 жилийн дараах айлчлал болж байна. Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд албаны 50 гаруй хүн багтсан бөгөөд Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газраас тус айлчлалд дипломат ёслолын үйл ажиллагаанд мэргэшсэн жолооч нар Ниссан Седан маркийн 14 автомашинаар үйлчилгээ үзүүллээ.