"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ…

“ТӨРИЙН ӨМЧИЙН МЕНЕЖМЕНТ БА НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА-2018”

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөгт “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ үйл ажиллагааны онцлог, чиглэлийг олон нийтэд таниулан сурталчлахаар оролцлоо.

Өдөрлөгөөр манай байгууллагын автомашин түрээс болон зоог, хүлээн авалтын захиалгат үйлчилгээний талаар албан байгууллага, хувь хүмүүс илүүтэй сонирхож байв.

Төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээлттэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, Төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой үйл ажиллагаа болж өнгөрлөө.



ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ