"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН…

ТӨРИЙН ӨМЧИТ БОЛОН ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ СЕМИНАР БОЛЛОО

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, “Диспетчерийн үндэсний төв” ХХК, “Мэдээлэл, технологийн үндэсний парк” ТӨҮГ, “Монголын цахилгаан холбоо” ХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-тай хамтран төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах ажилтнуудад зориулсан сургалт семинарыг энэ сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулав.

Уг сургалтад манай байгууллагаас үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Д.Хулганажав, дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн Н.Мөнхтуул нар оролцлоо.

“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал”, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүү, удирдлагын менежментийг оновчтой зохион байгуулахад анхаарах асуудлууд”, “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, захиран зарцуулалт, хяналт шалгалтын асуудал”, “Худалдан авах ажиллагааны өнөөгийн байдал, шийдвэрлэх арга зам” сэдвээр сургалт явагдлаа.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ