Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламент Жогорку Кенеш-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Чин Ван Ханддоржийн өргөө цогцолборт оройн зоог барьсан бөгөөд тус байгууллагын Тохижилт үйлчилгээний алба, Зоог катерингийн албаны ажилтнууд дээрх арга хэмжээнд үйлчилгээ үзүүлж ажиллаа.



