"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/Шинээр томилогдож ирсэн…

Шинээр томилогдож ирсэн жолооч нарт зааварчилгаа өгөв

Энэ сарын 13-ны өдөр ДБҮЭГ-ын Автобаазын албаны дарга Г. Ганбаатар шинээр томилогдон ирсэн жолооч нарт аюулгүй ажиллагааны талаар зааварчилгаа өглөө. Тус байгууллагын авто баазын алба нь Монгол Улсад айлчлалаар ирж буй гадна дотны томоохон төлөөлөгчид болон төрийн дээд албан тушаалтнуудад үйлчилдэг учраас хариуцлага өндөртэй гэдгийг онцлон тэмдэглээд машин техникийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллахыг зөвлөлөө. Авто баазын жолооч нь жолоодох ур чадвар сайтай, ажилдаа хариуцлагатай, соёлч боловсон байх гэсэн анхдагч шалгууруудыг хангасан байна. Мөн нийт жолооч нарт хувь хүний хөгжил, биеэ авч явах байдал, гадаад хэлний мэдлэгээ тогтмол дээшлүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ