МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.05.20-05.24/

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙСЭН АЖЛЫН ТОЙМ /2024.05.20-05.24/

Тохижилт үйлчилгээний алба: 

  • 05 дугаар сарын 20-ны өдөр Номин их танхимд Монгол Швейцарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил;
  • 05 дугаар сарын 22-ны өдөр Зөвшилцөл танхимд томилолт авсан албан хаагчдад зориулсан сургалтын бэлтгэл ажил;
  • 05 дугаар сарын  сарын 24-ний өдөр Чин Ван Ханддоржийн өргөөн дээр болсон арга хэмжээнүүдэд 2 үйлчлэгч ажиллуулсан.
  • Энэ долоо хоногт дараах арга хэмжээнүүдэд тус тус бэлтгэл ажлыг хангаж, арга хэмжээний дараах цэвэрлэгээг хийсэн.

Засвар үйлчилгээний алба:

  • Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны дулааны буцах шугам задарсныг шинээр сольсон.
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Элчин сайдын яаманд паар сольж суурилуулсан.
  • Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Элчин сайдын яамны дулаан паар хагарсныг засварласан.
  • Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яамны автоматыг салгаж, залгасан.

Зоог катерингийн алба:

  • ГХЯ-нд 05 дугаар сарын 20-ны өдөр Номин танхимд “Европын холбоо”-ны уулзалтын арга хэмжээнд 100 хүний 2 удаагийн цайны завсарлага болон 150 хүний оройн зоогт тус тус үйлчилгээ үзүүлж ажилласан.

Авто баазын алба:

  • Байгаль орчны яамны зочинд Бенз E200 маркийн 02-43 УНҮ улсын дугаартай автомашинаар 454км-ын үйлчилгээ үзүүллээ.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.