Тохижилт үйлчилгээний алба:
- ГХЯ-ны өргөтгөлийн байрны фитнест шинэ төхөөрөмж суурилуулсан.
- ГХЯ-ны сайдын уулзалтын өрөөний засварын өмнөх бэлтгэл ажлыг хийж гүйцэтгэсэн.
Засвар үйлчилгээний алба:
- Бүгд Найрамдах Франц Улсын ЭСЯ-ны байрны гадна хашаа болон төв байрны гадна хаалганы шатны засвар дууссан.
- Бүгд Найрамдах Болгар Улсын ЭСЯ-ны цагдаагийн байрны дээврийг засварласан.
- Бүгд Найрамдах Энэтхэг Улсын ЭСЯ-ны байрны 2-р давхарт хэрэглээний халуун ус байхгүйг хэвийн ажиллагаанд нь оруулж, засварласан. Мөн дулааны узелийн өрөөнд эргэлтийн насос, хаалт, үл буцах хаалт шинээр суурилуулсан.
- Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын ЭСЯ-ны сайдын өрөөний босоо душны бохирын ус алдсаныг хэвийн ажиллагаанд нь оруулж, засварласан.
- Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын ЭСЯ-ны байрны дээвэр дээр засвар хийсэн.
Зоог катерингийн алба:
- ДБҮЭГ-т 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авалтын танхимд 10 хүний оройн зоогийн арга хэмжээнд үйлчилгээ үзүүлж ажилласан.
Авто баазын алба:
- “BAFS X Mongolia” ХХК-ны зочинд Ланд 200 маркийн 02-46 УНҮ улсын дугаартай автомашинаар 1 жолооч 214 км-ын үйлчилгээ үзүүллээ.