Тохижилт үйлчилгээний алба:
- ГХЯ-ны 4, 6, 9, 11, 101, 204, 509 тоот өрөөнүүдэд болсон нийт 26 уулзалт, хурлын бэлтгэл ажил болон дараах цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэсэн.
- ГХЯ-нд 2024 оны 11 дүгээр сарын 18-нд Номин их танхимд Монгол Германы форум 2 дугаар чуулган болон 11 дүгээр сарын 21-нд Номин их танхимд Бүгд Найрамдах Польш Улсын Тусгаар тогтнолын баярын арга хэмжээний бэлтгэл ажлыг тус тус хангасан.
Авто баазын алба:
Азийн хөгжлийн банкны зочинд үйлчлэх Старекс маркийн 0247 УНҮ улсын дугаартай автомашинаар 1 жолооч, нийт 52 км-ийн үйлчилгээ үзүүллээ.