Зоог, катерингийн алба:
12 дугаар сарын 04-ний өдөр Рио тинто ХХК-ний 50 хүний өдрийн зоог, Нэгдсэн үндэстний байгууллагын 60 хүний цайны засварлага, 12 дугаар сарын 06-ны өдөр IOM UN байгууллагын 60 хүний 2 удаагийн цайны завсарлага болон өдрийн зоогонд тус тус үйлчилгээ үзүүлсэн.
Тохижилт үйлчилгээний алба:
12 сарын 06-ны өдөр НҮБ-ын хурлын бэлтгэл ажил, өдрийн хоолны завсарлагын бэлтгэл ажлыг ханган ажилласан.
12 сарын 07-ны өдөр Дипломат ажилтны тангараг өргөх ёслолын бэлтгэл ажлыг хангаж ажилласан.
Засвар үйлчилгээний алба:
НҮБ-ын 6 дугаар давхарт цахилгааны монтаж шинээр татаж, сантехникийн гэмтэл засварлав.
Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-ны байранд хэрэглээний цэвэр усны тоолуур баталгаажуулан тавьж, узель дулаалав.
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын ЭСЯ-ны В1 давхарт сантехникийн гэмтэл засварлав.
Жендерийн үндэсний хорооны авто гараашид хөлдсөн радиатор гагнаж тавив.
