Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх дэлхийн өдрүүд тохиож байна. Дэлхийн 187 улс 1991 оноос хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн 11 дүгээр сарын 25-ны өдөр “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг өрнүүлдэг билээ.
Монголчууд одоогоос 23 жилийн өмнө дэлхийн олон улстай нэг уриа, нэгдмэл зорилгын дор энэ өдрүүдийг тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд “Өрх гэр, ажлын байр, олон нийтийн газарт яг одоо жендэрт суурилсан хүчирхийллийг цэглэе” уриан дор хүчирхийллийн эсрэг аяныг өрнүүлж байна. Жендэрийн тэгш эрх байдлыг хангахын тулд нийгмийн бодит хөгжилд тулгуурлан өрх гэр, сургууль, цэцэрлэг, чиг үүргийн онцлогтой салбар бүрт хүний эрхийн ойлголт, чиг баримжааг олгох хэрэгтэй.
Иймд улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л давхаргад эрэгтэй, эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангахад тулгарч буй бэрхшээлийг арилгах, тэдний идэвхтэй оролцоо, шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн бодлого, нөлөөллийн олон арга хэмжээг зохион байгуулахад хүн бүрийн оролцоо чухал юм. Жендэр гэдэг ойлголтыг зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцаа, ижил тэгш байдлын харьцаа гэж ойлгохоос илүүтэй хүний эрхийг дээдэлж, бусдыг өөрийн адил хайрлах сэтгэлийн эхлэл гэж тунгаах хэрэгтэй.
Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар ТӨҮГ “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх аян”-нд “Яг одоо ярилцъя, мэдээлье, оролцъё уриан дор нэгдэхийг уриалж байна.
- / Мэдээ, Мэдээлэл
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“ЯГ ОДОО ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЛИЙГ ЦЭГЛЭЕ” АЯНД НЭГДЭЦГЭЭЕ
Хайлт хийх
Сүүлд нийтлэгдсэн мэдээ
Тусламж хэрэгтэй юу?
Таньд бидний үйлчилгээний тухай асуулт байвал доорхи утсанд холбогдоно уу ...