Япон Улсын Гадаад хэргийн дэд сайд бөгөөд Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн М.Акимото 2023 оны 05 дугаар сарын 01-02-ны өдрүүдэд Монгол Улсад хийсэн албан айлчлалынхаа үеэр ДБҮЭГ-ын харьяа Гадаад харилцааны анхны сайд Чин Ван Ханддоржийн өргөө цогцолборт зочлон, үдийн зоог барив.