"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/Захирал Ё. Нямжав…

Захирал Ё. Нямжав удирдах ажилтнуудын хамт Авто баазын албаны үйл ажиллагаанд шалгалт хийлээ

Энэ сарын 24-ны өдөр ДБҮЭГ-ын удирдлагууд Авто баазын албаны үйл ажиллагаатай танилцлаа. Авто баазын албаны хүний нөөцийн хувиарлалт, ажилтнуудын идэвхижүүлэлт болон ур чадварын тал дээр сайн үнэлгээ өглөө.
Авто бааз нь 2019 онд “Үйлчлүүлэгчээ дээдэлсэн, соёлч, ёс зүйн зөрчилгүй хамт олон” болох зорилтоо тавин ажиллаж байгаа бөгөөд жолооч нарын ажил үүргийн зорилтыг бүрэн хангахын тулд аравтын багаар 4-н баг болгон хувааж, нэг ахлах жолоочоор ахлуулан хоорондоо өрсөлдөж, ажлаа 7-н төрлийн онооны системтэйгээр нийт оноог 100 хувь байхаар тооцон дүгнэдэг байна. Сарын эцэст автобаазын удирдлага болон 4-н багийн ахлагч нар хамтдаа хийсэн ажлаа дүгнэж сар бүрийн үнэлгээ дүгнэлтийг жолоочид танилцуулан, анхааруулга зөвлөгөө өгөн ажилладаг байна.
Газрын дарга зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлсний үндсэн дээр дотоод нөөц боломжоороо оффис барилгын өрөө, тасалгаа, коридорууд, авто гараашийн зарим газруудад засвар үйлчилгээ хийсэн нь удирдлагуудын сэтгэлд нийцсэн ажил боллоо.
Удирдлагуудын зүгээс авто баазын албаны дотоод зохион байгуулалт, ажилчдын үнэлгээний шинэлэг систем нэвтрүүлэн, дэг журмыг чандлан ажиллаж байгааг сайшаан цаашдын ажилд нь дэмжлэг үзүүлэн ажиллахаа мэдэгдлээ.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ