"Дипломат байгууллагын…/Үйлчилгээ ашиглалтын…

Үйлчилгээ ашиглалтын хэлтэс

– Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс

Монгол Улсын гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад барилгын засвар тохижилт, ёслол хүндэтгэл, харуул хамгаалалт, авто машин, зоогийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчлэх үүргийн хүрээнд 100 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явууллж байна. Хэлтэс нь Автобааз, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ болон зоог үйлчилгээний 4 албатай.

– Авто бааз
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Төрийн бүх түвшний айлчлал, хүндэт зочид төлөөлөгчид, Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрууд, Олон Улсын байгууллагад захиалгын дагуу аюул осолгүй, соёлч боловсон, шуурхай үйлчилдэг.

– Харуул хамгаалалт
Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд нь Төрийн тусгай хамгаалалттай обьектуудад байршдаг ба Олон Улсын эрх зүйн актад тусгагдсан чиг үүргийн хүрээнд обьектын бүрэн бүтэн байдал, тэдний ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагааг хуулийн хүрээнд сахин хамгаалж ажилладаг.

– Засвар үйлчилгээний алба
Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийн хүрээнд барилга, сантехник, цахилгааны засвар үйлчилгээ үзүүлдэг.

– Зоог үйлчилгээний алба
Төрийн хэмжээний айлчлал болон Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газруудын хүсэлтээр ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулж, чанар, стандартын өндөр түвшинд хүрсэн зоогийн үйлчилгээг үзүүлдэг.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ