МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын үйл ажиллагаатай танилцлаа


Уулзалтын эхэнд ДБҮЭГ-ын Захирал Б. Ичинхорлоо байгууллагынхаа бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл болон өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлуудын талаар танилцуулав.
Гадаад харилцааны яамны сайд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-аас үзүүлж буй үйлчилгээнүүд болох Авто бааз, Дипломат зочид буудал, Чин Ван Ханддоржийн өргөө рестораны үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцан, цаашид авч хэрэгжүүлж болох арга хэмжээнд төр засгаас гаргаж буй тогтоол, шийдвэрийг баримтлан ажиллах чиг үүрэг өглөө.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.