МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын тайлангийн хурал боллоо.

Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын тайлангийн хурал боллоо.

 

“ДБҮЭГ” ТӨҮГ -ын 2022 оны жилийн эцсийн тайлангийн хурлыг ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 12 дугаар 30-ны өдөр зохион байгууллаа. Хурлыг Захирал Б. Ичинхорлоо нээж, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга                 Т. Ууганбаатар газрын бүтэн жилийн ажлын тайланг танилцуулав.

Тэрээр байгууллагын үндсэн зорилго, зорилт, чиг үүргийн хүрээнд хэлтэс албадын хийж гүйцэтгэсэн 2022 оны ажлын тайланг танилцуулж, зарим шинэчлэгдсэн журмын тухай мэдээлэл хийлээ.

Мөн 2022 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан шилдэг ажилтнуудыг тодруулж өргөмжлөл гардуулснаас “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор жолооч Г.Лхагвасүрэн, үйлчлэгч З.Нанжид, “Алтангадас одон” -оор ахмад ажилтан С.Наран, Д.Элдэв-Очир, харуул Д.Мижиддорж, диспетчер Л.Эрдэнэбилэг нар тус тус шагнагдлаа.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.