МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн урилга

Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.01.15
Тендер шалгаруулалтын нэр: “Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх”
Тендер шалгаруулалтын дугаар: ДБҮЭГ/202101018

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2020 оны боруулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2019, 2020 оны баталгаажуулсан санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, гарын үсэг тамгаар баталгаажуулсан байна.
Ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх туршлага: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 он

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй

Бүтээгдэхүүний шинж чанар, гарал үүслийн тодорхойлолт, мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээ /Хугацаа нь хүчинтэй, тухайн цаг үеийнх байх/

Тендерийн хамт 648,597 төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны 15 цаг 00 минут–аас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 15:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх: эрхгүй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно

Монгол улс, Улаанбаатар хот-14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-10, ДБҮЭГ,
302 тоот. Утас: 80087900
Веб хуудас: www.dipservice.gov.mn

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.