МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Олон улсын ахмадын өдөр

Олон улсын ахмадын өдөр

“Олон улсын ахмадын өдөр”-ийг тохиолдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” ТӨҮГ-ын удирдлагууд тус байгууллагад ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад гарсан ахмадуудаа 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэ үйл ажиллагааны үеэр ахмадууддаа гарын бэлгээ гардуулж, эрүүл энх, сайн сайхныг хүсэхийн зэрэгцээ тэгш ой нь тохиож буй ахмадад алд цэнхэр хадаг мөнгөн аягатай сүү гардуулж урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөлөө. Дашрамд ДБҮЭГ ТӨҮГ-аас гавьяаныхаа амралтанд гарсан 180 гаруй ахмад байдаг.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.