"Дипломат байгууллагын…/МЭДЭЭ/ДБҮЭГ ТӨҮГ 2018 ОНЫ…

ДБҮЭГ ТӨҮГ 2018 ОНЫ ЖИЛИЙН ЭЦСИЙН ТАЙЛАНГИЙН ХУРЛАА 12 САРЫН 18-НД ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

ДБҮЭГ ТӨҮГ нь 2018 оны жилийн эцсийн тайлангийн хурлаа ГХЯ-ны Зөвшилцөл танхимд энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Хурлыг газрын захирал Ё.Нямжав нээж, удирдан явуулав. Байгууллагын үндсэн зорилго, зорилт, бүтэц, чиг үүрэг, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, байгууллагын санхүүгийн тухай ойлголтуудыг нэгтгэсэн мэдээллийг нийт албан хаагчдад тайлагнаснаас гадна ажилтан бүрийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх 360 градусын системийн үнэлгээг шинээр танилцуулж, хүн нэг бүрээр үнэлгээний оноог танилцуулав.
Хурлын үеэр дэд захирал, захиргааны хэлтсийн дарга, санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга, үйлчилгээ ашиглалтын хэлтсийн энэ жилийн төлөвлөсөн ажлын гүйцэтгэлийг товч тайлагнасан бөгөөд 3 хэлтсийн гүйцэтгэлийн дунджаар ДБҮЭГ ТӨҮГ-ын 2018 онд төлөвлөсөн нийт ажлуудын гүйцэтгэл 94 хувьтай үнэлэгдэв.
Мөн 2018 онд ажил хөдөлмөрөөрөө манлайлан ажилласан 8 албан хаагчдыг нээлттэй зарлан, шилдэг эмэгтэй, эрэгтэй ажилтан шалгаруулахаар санал хураалт явууллаа.
Газрын захирал тайлангийн хуралд идэвхтэй оролцсон дэд захирлууд, хэлтэс, албаны дарга нар, нийт албан хаагчиддаа амжилт хүсч, улам их эрч хүчтэй ажиллахыг хүсэн ерөөснөөр уг хурал өндөрлөв

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ