Танилцуулга

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ” ТӨҮГ

Дипломат харилцааны тухай Венийн 1961 оны конвец, олон улсын түгээмэл жишгийн дагуу Гадаад харилцааны яам тухайн улсад суугаа бусад улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллага тэдгээрийн салбарууд өөрсдийн хэрэгцээний газар, албаны байр олж авах, газар, байрны эзэмшил, ашиглалттай холбоотой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах үүрэгтэй байдаг. Мөн хилийн чанад дахь өөрийн улсын Дипломат болон консулын төлөөлөгчийн газар үл хөдлөх хөрөнгө олж авах, ашиглахад нь дэмжлэг үзүүлдэг.

Энэ зохицуулалт, жишгийн дагуу Гадаад явдлын яамны бүтцэд анх 1951 оны 45 дугаар тоот тогтоолоор “Элчингүүдэд үйлчлэх тасаг” 1 орон тоотой байгуулснаас хойш өдгөө 66 жилийн түүхэн замналтай, 130 гаруй албан хаагчидтай “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх” ТӨҮГ өргөжин тэлж үйл ажиллагаа явуулж байна.

Тус газар нь Монгол Улсын гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор ханган ажиллах үндсэн зорилго, зорилтын хүрээнд дараах нийтлэг үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

– Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт барилга байгууламж, цахилгаан, сантехникийн засвар үйлчилгээ, тохижилт;

– Монгол Улсад зохион байгуулагдаж буй Төрийн бүх түвшний айлчлал, хүндэт зочид төлөөлөгчид, Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрууд, Олон Улсын байгууллагын төлөөлөгчийн газрын захиалгын дагуу автомашины үйлчилгээ;

– Дипломат төлөөлөгчийн газрууд нь Төрийн тусгай хамгаалалттай обьектуудад байршдаг ба Олон Улсын эрх зүйн актад тусгагдсан чиг үүргийн хүрээнд обьектын бүрэн бүтэн байдал, тэдний ажиллах орчин нөхцөлийн аюулгүй ажиллагааг хуулийн хүрээнд сахин хамгаалах;

– Төрийн хэмжээний айлчлал болон Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газруудын хүсэлтээр ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулж, чанар, стандартын өндөр түвшинд хүрсэн зоогийн үйлчилгээгээр үйлчлэх

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ