"Дипломат байгууллагын…/БИДНИЙ ТУХАЙ/Эрхэм зорилго, чиг үүрэг

Эрхэм зорилго, чиг үүрэг

Алсын хараа:
Дипломат үйлчилгээг олон улсын стандартад хүргэхэд оршино.

Эрхэм зорилго:
Дипломат байгууллагуудад үзүүлдэг цогц үйлчилгээг олон улсын жишигт хүргэж, өрсөлдөх чадвар, мэргэшсэн хамт олныг бий болгон, Монгол улсын гадаад харилцааны салбарт хувь нэмрээ бэхжүүлнэ.

ҮНДСЭН ЧИГ ҮҮРГИЙН ХҮРЭЭНД;

1. Үйлчлүүлэгчид үзүүлэх нийтлэг үйлчилгээг олон улсын стандартын түвшинд зохион байгуулж, үйлчилгээний үр ашигтай, чанартай, хямд өртөг зардалтай дэвшилтэт хэлбэрүүдийг сонгож ажиллах;
2. Үйлчлүүлэгч байгууллагын албан ажлын болон тусгай зориулалтын байрны нөхцөл, барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, хэвийн ажиллагааг найдвартай хангах, үйл ажиллагаандаа дэвшилтэт техник, технологи, шилдэг арга барилыг нэвтрүүлэх;
3. Ажлын бүтээмжийг нэмэгдүүлж ашигт ажиллагааг тасралтгүй, үр ашигтай зохион байгууах замаар өөрийгөө бүрэн санхүүжүүлэх, санхүү, нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомж, олон улсын стандартын дагуу хөтлөх;
4. Ажиллагсдын сурах, хөгжих таатай нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, тэднийг эрүүл, аюулгүй орчинд ажиллуулах чиглэлээр эрх зүй, зохион байгуулалтын болон бусад шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
5. Үйлдвэрийн газар нь чиг үүргээ холбогдох шийдвэр, гэрээ, захиалгын дагуу батлагдсан зардал, норм, стандартын хүрээнд хэрэгжүүлэх;
6. Үйлдвэрийн газар нь гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар гэрээний үндсэн дээр зарим төрлийн ёслолын үйлчилгээ, үл хөдлөх хөрөнгийн засвар, тохижилт, ашиглалтын болон нийтийн хоол, тээврийн үйлчилгээ үзүүлэх

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ