"Дипломат байгууллагын…/NEWS/АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД…

АВЛИГЫН ЭСРЭГ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд АВИЛГЫН ЭСРЭГ СУРГАЛТ-ыг бүтэн жилийн туршид цувралаар зохион байгуулж билээ. Энэ хугацаанд яам, агентлаг, аймаг, сум, нийслэл, дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, аж ахуйн нэгжүүд, бүх шатны байгууллагын албан тушаалтнуудыг хамруулаад байна.

Тус сургалтанд манай байгууллагын удирдлагууд, хэлтэс, албадын дарга, хуулийн зөвлөх, ерөнхий нягтлан бодогч, хүний нөөц, нийгмийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн нар шат дараалан хамрагдсан бөгөөд энэ сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгуулсан сургалтад Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Энхжавхлан, засвар үйлчилгээний албаны дарга М.Балжинням, харуул хамгаалалтын албаны дарга Ш.Төрмөнх, хуульч Д.Нямсүрэн, дотоод хяналт шалгалтын мэргэжилтэн Н.Мөнхтуул, үйлчилгээний чанарын мэргэжилтэн Ш.Өлзийбүрэн нар оролцлоо.

Сургалтыг Авилгатай тэмцэх газрын албан хаагчид, Удирдлагын академи, Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн зочин багш нар хөтлөн явуулсан.

Уг сургалтаар төрийн албан хаагчдын ёс зүй, Монгол болон дэлхийн улс орнуудын авлигын өнөөгийн нөхцөл байдал, “Ашиг сонирхлын зөрчил”, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Мэдүүлэг гаргахад анхаарах асуудал”, “Авлигын шалтгаан, хор хөнөөл”, “Авлигын гэмт хэрэг – шинэ зохицуулалт”, “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаан дахь нийтлэг алдаанаас сэргийлэх нь”, “Худалдан авах ажиллагааг эрсдэлгүй зохион байгуулах” зэрэг сэдвүүдээр сургаж, арга зүйн шинэ мэдлэг, мэдээллийг өглөө.

ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ