"Дипломат байгууллагын…/NEWS/АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ…

АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

Залуу халуун нас, оюун ухаан, эрч хүчээ Монгол Улсын Гадаад харилцааны салбарыг хөгжүүлэх үйлсэд зориулж, байгууллагынхаа төлөвлөгөөт зорилтыг хэрэгжүүлэхэд авъяас билгээ дайчилж явсан 100 гаруй ахмад ажилтнуудаа Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газрын удирдлага 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тус газрын захирал Ё.Нямжав ахмадуудынхаа ажил хөдөлмөрийн болон амьдралын арвин туршлагаа залуу үедээ үлгэр дууриал болгон өвлүүлэн үлдээх учиртайг онцлон тэмдэглээд, олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тэгш насны ой тохиож буй 12 ахмадад хүндэтгэл үзүүлж, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.

Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын гавъяат жүжигчин, уртын дуучин Б.Мөнхбаатар, морин хуурч н.Амарбаяр, “Түмэн эх чуулга”-ын гоцлол дуучин н.Содном нар ая дууны дээжийг өргөн барилаа.


ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ