МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Байгууллагын албан хаагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

Байгууллагын албан хаагчид эрүүл мэндийн үзлэгт хамрагдлаа

2020 оны 09-р сарын 07-16 ны өдрүүдэд Сөүл эмнэлэгтэй хамтран байгууллагын нийт ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэг, нарийн шинжилгээнд хамрууллаа. Тус эмнэлгийн багцын шинжилгээнд зүрхний бичлэг, хэвлийн эхо, шээс, цусны ерөнхий шинжилгээ, элэгний дэлгэрэнгүй шинжилгээ багтсан байна.
Эмч нарын зүгээс албан хаагчдын шинжилгээний хариуг нэг бүрчлэн тайлбарлаж, зөвлөгөө өгч ажиллаа.
Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг нь албан хаагчдын эрүүл мэндийг тандах, ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчнийг эрт илрүүлж оношлох, хөдөлмөрийн чадвар алдалтыг бууруулж эмгэгийг тодруулах, өвчнөөс сэргийлэх зорилготой үйл ажиллагаа юм.

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.