"Дипломат байгууллагын…/NEWS/БНАЛАУ, БНСВУ-ЫН ДИПЛОМА…

БНАЛАУ, БНСВУ-ЫН ДИПЛОМАТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГУУДАД АЙЛЧЛАЛ ХИЙВ

“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын захирал Ё.Нямжав тэргүүтэй төлөөлөгчид тавдугаар сарын 24-31-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийв.

Тус айлчлалаар Дипломат үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг БНАЛАУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар, БНСВУ-ын Гадаад хэргийн яамны Ханой хот дахь Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар, мөн Ханой хот дахь Гадаадын байгууллагад үйлчлэх газруудтай /FOSCO/ харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр албан уулзалтуудад оролцсон ба хүний нөөц, боловсон хүчнээ мэргэшүүлэх, дадлагажуулах чиглэлээр хамтран ажиллахаар зөвшилцөлд хүрсэн байна.

БНАЛАУ-ын Вьентьян хотын Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар

БНСВУ-ын Хо Ши Мин хотын Гадаадын байгууллагад үйлчлэх газар /FOSCO/


Гадаад хэргийн сайд

Ханой хотын Гадаад хэргийн яамны Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газар


ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ