"Дипломат байгууллагын…/NEWS/БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ…

БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨРТ НЭГДЛЭЭ

Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр энэ сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд “ДБҮЭГ” ТӨҮГ-ын хамт олон идэвхтэй оролцлоо.

Энэхүү арга хэмжээг 2010 оноос уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрт Улаанбаатар хотыг дэлхийн жишигт нийцсэн, ногоон хөгжлийн үзэл баримтлалтай хот болгож, иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн байдаг. Тиймээс манай байгууллага тус арга хэмжээнд жил бүр идэвх санаачлага гарган оролцож, Нийслэл хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

Өнгөрсөн намар манай байгууллага 66 жилийн түүхэн ойн баяраараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 66 ширхэг мод, бут суулгаж байв.


ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ