Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс

Монгол Улсын гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад барилгын засвар тохижилт, ёслол хүндэтгэл, харуул хамгаалалт, авто машин, зоогийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчлэх үүргийн хүрээнд 100 гаруй ажилтнуудтай үйл ажиллагаагаа явууллж байна. Хэлтэс нь Автобааз, харуул хамгаалалт, засвар үйлчилгээ болон зоог үйлчилгээний 4 албатай.

Авто баазын алба
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Төрийн бүх түвшний айлчлал, хүндэт зочид төлөөлөгчид, Гадаад харилцааны яам, Монгол улсад суугаа Элчин сайдын яамд, Консулын газрууд, Олон Улсын байгууллагад захиалгын дагуу аюул осолгүй, соёлч боловсон, шуурхай үйлчилдэг.

Засвар үйлчилгээний алба
Дипломат төлөөлөгчийн газруудын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлөөр хангах үүргийн хүрээнд барилга, сантехник, цахилгааны засвар үйлчилгээ үзүүлдэг.

Зоог үйлчилгээний алба
Төрийн хэмжээний айлчлал болон Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газруудын хүсэлтээр ёслол хүндэтгэлийн хүлээн авалт, арга хэмжээг зохион байгуулж, чанар, стандартын өндөр түвшинд хүрсэн зоогийн үйлчилгээг үзүүлдэг.

Тохижилт үйлчилгээний алба 

Төрийн хэмжээний айлчлал болон Гадаад харилцааны яам, Дипломат төлөөлөгчийн газруудын хэмжээнд өрөө тасалгааны цэвэрлэгээ үйлчилгээ, угаалга, хувцас хими цэвэрлэгээ, хог хаягдлын ачилт тээвэрлэлт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоо, тохижилт гэсэн чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.