HISTORY




  • 1951 ОН

    1950-аад онд Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж Улаанбаатарт суугаа дипломат төлөөлөгчдийн газруудын тоо өсч буйг харгалзан БНМАУ-ын Засгийн газар тэр үеийн гадаад явдлын яамны бүтэц зохион байгуулалтыг өргөсгөж улмаар Гадаад явдлын яамны сайдын 1951 оны 45 дугаар тушаалаар тус яамны протоколын хэлтэст элчингүүдэд үйлчлэх тасгийг анх нэг орон тоотойгоор байгуулсан нь ДБҮААГазрын анхны тулгын чулууг тавьсан.

  • 1953 ОН

    1953 оны 12 дугаар сард элчингүүдэд үйлчлэх тасгийн эрхлэгчийг Жанцангийн Цамбаад хавсран нэг орон тоо нэмжээ. .

  • 1956 ОН

    1956 онд дээрх тасгийг Гадаад явдлын яамны Аж ахуйн хэлтэст нэгтгэж дэдкорпуст аж ахуй хүн хүчээр үйлчлэх ажлыг зөвхөн үйлчилгээний тасаг гүйцэтгэж байхаар ажил үүргийн заагийг тогтоож, 3 орон тоотой болгосон байна.

  • 1958 ОН

    БНМАУ-ын Засгийн газрын 1958 оны 97 дугаар тогтоолоор элчингүүдэд үйлчлэх тасгийг дэдкорпуст үйлчлэх товчоо болгон, аж ахуйн тооцоонд оруулж, орлогоороо зарлагаа нөхдөг газар болгох шийдвэр гарган, Засгийн газрын дээрх тогтоолыг үндэслэн, Гадаад явдлын яамны сайдын 1958 оны 138 дугаар тушаалаар Тасаг нь дипломат корпус үйлчлэх товчоо болон өөрчлөгдөж, дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, жолооч, данс хөтлөгч, цэвэрлэгч гэсэн 6 орон тоотой байгуулж, мөн оны 155 дугаар тушаалаар дүрмийг нь баталсан аж.

  • 1970 ОН

    Гадаад явдлын яамны сайдын 1970 оны 88 дугаар тушаалаар дэдкорпуст үйлчлэх товчоог яамны Хэрэг эрхлэх газартай дахин нэгтгэж, 1974 онд 21 орон тоотой баталсан байна.

  • 1977 ОН

    БНМАУ-ын Гадаад харилцаа жилээс жилд өргөжиж, яамны болон дэдкорпуст үйлчлэх ажлын цар хүрээ нэмэгдэж байгааг харгалзан Гадаад явдлын яамны зохион байгуулалт, орон тоонд зарим өөрчлөлт оруулах тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1977 оны 91 дүгээр тогтоол, Сайд нарын зөвлөлийн товчооны 1- дугаар протоколыг үндэслэн Гадаад явдлын яамны Сайдын 1977 оны 72 дугаар тушаалаар Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газар, дэд корпуст үйлчлэх товчоог татан буулгаж, Гадаад явдлын яамны дэргэд ДБҮААГазрыг санхүүгийн хэлтэс, үйлчилгээ аж ахуйн хэлтэс, авто граж, гуанз, барилгын тасаг, даргын туслах, боловсон хүчин гэсэн бүтэцтэй 79 орон тоотой зохион байгуулж, ингэснээр Гадаад явдлын яам болон тус улсаас гадаадад суугаа, гадаад орнуудаас Улаанбаатарт ажиллаж байгаа ДТГ, ОУ-ын байгууллага, Хэвлэл мэдээллийн агентлаг, тэдгээрийн ажилтнуудад үйлчлэх үйлчилгээг нэгтгэн зангидаж, энэ нь Гадаад явдлын яамны системд санхүү аж ахуй үйлчилгээний нэгдсэн бодлого явуулж хэрэгжүүлэхэд ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.

  • 1977 ОН

    Сайд нарын зөвлөлийн 1977 оны 277 дугаар тогтоолоор ДБҮААГазарт барилга, засварын тасаг байгуулж, аж ахуйн дээр ажиллуулахыг Гадаад явдлын яаманд зөвшөөрөн улмаар барилга засварын тасгийн 1977 онд 15 орон тоотой байгуулж, мөн ондоо Гадаад явдлын яамны хурлын танхим, хоолны заал, гуанзны барилгыг ашиглалтанд өгч байв.

  • 1990 ОН

    1990-ээд оны эхэн үед ДБҮААГазар нь яамны төв аппарат хилийн чанд дахь Монгол улсын ДТГ-ын санхүүжилт төсвийн хуваарилах Улаанбаатар дахь гадаад орнуудын ДТГ-ыг орон байр, техник, үйлчилгээний боловсон хүчнээр хангаж үйлчлэх чиглэлтэй захиргаа, санхүү, барилга засвар, авто граж, туслах аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нийцсэн бүтэцтэй байв. Тэр үед ДБҮААГазар яамны үндсэн бүтцэд орж дарга, орлогч дарга, ерөнхий инженер, ерөнхий нягтлан бодогчийг гадаад харилцааны яамны сайд бусад албан тушаал орон тоог газрын даргын тушаалаар зохицуулдаг, захиргаа, санхүүгийн аппарат нь дотроо санхүү, боловсон хүчин, ёслолын хэсэгт хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байжээ.

  • 1992 ОН

    ДБҮААГазрын хөрөнгөөр 1992 онд яамны ажилтнуудад зориулсан 33 айлын гадаадын дипломатуудад зориулсан 95 айлын сууцыг тус тус барьж, Улан-Үдэд суугаа ЕКГ-ын барилгыг 1990-ээд оны дундуур ашиглалтад оруулсан юм. 1990-ээд онд манай улс ардчилал, зах зээлийн шинэ тогтолцоонд шилжүүлснээр гадаад харилцаа улам өргөжиж, Монгол дахь гадаадын ДТГ, ОУ-ын байгууллагуудын тоо тэр хирээр нэмэгдэх, цаашдын төлөвийг харгалзан Монгол Улсын Засгийн газрын 2000 оны 139 дүгээр тогтоолоор ДБҮААГазрыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Гадаад харилцааны яамны ДБҮААГазар болгож эрх үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэн, Гадаад хэргийн сайдын 2000 оны 72 дугаар тушаалаар агентлангын бүтэц зохион байгуулалт, орон тоо, ажиллах дүрмийг баталж, эрхлэх ажлын чиг үүргийг тодотгон тодорхойлж өгсөн болно.

  • 2012 ОН

    Монгол улсын Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 46 дугаар тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газар” Улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулалтанд шилжин 170 орон тоотой баталсан.

  • 2015 ОН

    Улс орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 501 дүгээр тогтоолоор Гадаад харилцааны яамны харьяа “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон зохион байгуулсан.

  • 2016 ОН

    Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2016 оны 83 дугаар тогтоолоор “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газрын статусыг хэвээр хадгалж, бүтэц зохион байгуулалтыг өргөжүүлэн, цар хүрээгээ тэлж үйл ажиллагаагаа явуулсаар байна.


ОНЦЛОХ ВИДЕО

ЦАГ АГААР

booked.net

ДБҮЭГ ДАГААРАЙ

САНАЛ ХҮСЭЛТ