Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” -ын удирдлагууд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэхүү арга хэмжээний үеэр ахмад ажилтнууддаа хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, менежментийн шинэчлэл, бүтээн байгуулалт, цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулж, ахмадуудынхаа сэтгэгдлийг сонсож санал бодлоо солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Улсынхаа хөгжил цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад жолооч Батхишигийн Бэгзжавыг Төрийн дээд одон медаль “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, ахмад ажилтан Луузангийн Мягмардарийг “Алтан гадас” одонгоор тус тус шагналаа.
Мөн “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар”-ын 2025 оны II, III, IV улиралд тэгш насны ой тохиож буй ахмадууд болон 2025 онд гавьяаны амралтад гарч буй албан хаагчдад хүндэтгэл үзүүлэв.
Их түүхийг бүтээж, өнөө цагийг авч ирсэн эрхэм ахмадууддаа сайн сайхан бүхний дээдийг хүсэн, урт удаан наслаж, үнэтэй сургаалиа айлдахын ерөөл өргөе!
