ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.01.19
Тендер шалгаруулалтын нэр: Барилгын материал нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ДБҮЭГ/202101022
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ эрх бүхий тендерт оролцогчдоос Барилгын материал нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [30] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх шаардлагатай/
2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт ирүүлэх /өр төлбөргүй байх шаардлагатай/ – эх хувь
3. Татварын албаны цахим тодорхойлолт ирүүлэх /өр төлбөргүй байх шаардлагатай/
4. Нийгмийн даатгалын цахим тодорхойлолт ирүүлэх /өр төлбөргүй байх шаардлагатай/
5. Харилцагч банкны тодоройлолт ирүүлэх
6. Сүүлийн 2 жилийн бараа нийлүүлэлтийн гэрээ, гэрээний актын хамт
Тендерийн хамт 1,349,556 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 14 цаг 00 минут –аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн,14.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхтэй
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Монгол улс, Улаанбаатар хот-14210, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж-10, ДБҮЭГ,
401 тоот. Утас: 326147, 80156400
Веб хуудас: www.dipservice.gov.mn