loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО

“ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-ЫН 2025 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ 2025 оны тайлангийн хурлаа хийж ажлын үр дүн, ололт амжилтаа хэлэлцлээ. Өнгөрч буй 2025 он ДБҮЭГ-ын хамт олны хувьд байгууллагынхаа онцлог, тусгай чиг үүргийг хариуцлагатайгаар, нэр төртэйгөөр хэрэгжүүлж, удирдах дээд байгууллагадаа өндрөөр үнэлүүлсэн, үр өгөөжтэй сайхан жил болж өндөрлөж байна.
Ирэх 2026 оныг “САХИЛГА БАТ, ЁС ЗҮЙН ХАРИЛЦААГ ЭРХЭМЛЭХ, БҮТЭЭМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ” жил болгон зарлаж өнгөрч буй 2025 оныхоо ололт амжилтаа улам бүр бататгаж, нийт хамт олноороо гар нийлж хамтарч ажиллах санаачилгыг дэмжиж, ирэх жилийнхээ зорилгыг тодорхойллоо.
Тус хуралд ДБҮЭГ-ын захирал Б.Халиун, Захиргааны хэлтсийн дарга Т.Ууганбаатар, Санхүү, төлөвлөлт хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ч.Мөнхбат, Үйлчилгээ, ашиглалтын хэлтсийн дарга Д.Өсөхбаяр тэргүүтэй удирдах албаны төлөөлөл болон нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.
Монгол Улсын гадаад харилцаа, хамтын ажиллагааны нэгээхэн хэсэг болсон 75 жилийн түүхтэй байгууллагын эд эс болж, нэг гэр бүл мэт хамтран ажилладаг хамт олондоо ажлын амжилт, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

САНАЛ, ХҮСЭЛТ

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.