2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ГХЯ-ны Номин танхимд байгууллагын ахмад ажилтнууддаа зориулан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, ДБҮЭГ-ын захирал Б.Халиун нийт зочдод хандан, Монгол Улсын Засгийн газраас ахмад настнуудын эрхийг баталгаажуулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлогын талаар товч мэдээлэл хүргэж, баярын мэнд дэвшүүлэн албан ёсоор эхлүүллээ.
Тус арга хэмжээнд ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Төрийн захиргаа, хүний нөөцийн удирдлага зохион байгуулалтын газрын дэд захирал Б.Нямдаваг нар хүндэт зочноор оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бөгөөд Хөсөгтөн хамтлагийн морин хуурч В.Батзориг, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн С.Эрхэмбаяр болон МУГЖ, ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар нар ая дуугаа өргөлөө.
“ДБҮЭГ” ТӨҮГ-ын удирдлагууд тэгш ой нь тохиож буй болон нийт хүрэлцэн ирсэн ахмад ажилтнууддаа гарын бэлэг гардуулж, хүндэтгэл үзүүллээ.