“Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” Төрийн өмчит үйлдвэрийн газар нь “Дипломат” зочид буудал, Чин Ван Ханддоржийн өргөө цогцолбор, БНАСАУ-ын ЭСЯ, БНСВУ-ын ЭСЯ, АНУ-ын ЭСЯ, БНФУ-ын ЭСЯ-ны байр зэрэг өөрийн эзэмшлийн нийт 16 байртай, 170 орчим ажилчидтай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Улаанбаатар хотод суугаа элчин сайдын яамдад чанар, аюулгүй байдлын бүхий л нөхцөлийг хангасан нийтлэг үйлчилгээг үзүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. ДБҮЭГ нь Захиргааны хэлтэс, Санхүү, эдийн засгийн хэлтэс, Үйлчилгээ ашиглалтын хэлтэс гэсэн үндсэн зохион байгуулалттайгаар ажил үүргээ явуулж байна.

Захиргааны хэлтэс

Байгууллагын үйл ажиллагааны стратеги зорилтын хүрээнд захиргаа, удирдлагын болон хүний нөөцийн удирдлага төлөвлөлтийг боловсронгуй болгох,  Монгол Улсын хууль тогтоомж, журмын дагуу захирлын тушаал шийдвэрийн гүйцэтгэлийг зохион байгуулж, хэрэгжүүлэх үндсэн чиг үүрэг бүхий хэлтэс юм. Тус хэлтэст Үл хөдлөх хөрөнгө ашиглалт, маркетингийн алба болон харуул, хамгаалалтын алба харьяалагдан ажиллаж байна.

Санхүү, эдийн засгийн хэлтэс

Байгууллагын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлж, санхүүгийн чадавхийг дээшлүүлэх, нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулан хэрэгжүүлэх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүрэгтэй. Байгууллагын ашиг орлогыг нэмэгдүүлэх, үргүй зардлын хэмжээг бууруулах, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах, байгууллагын ашигт ажиллагааг дээшлүүлэхэд чиглэн тооцоо судалгааг тухай бүр хийж, ажилтан албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэхэд санал санаачлагатай ажилладаг.

Үйлчилгээ, ашиглалтын хэлтэс

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа дипломат болон консулын төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудад барилгын засвар тохижилт, ёслол хүндэтгэл, автомашин, зоогийн үйлчилгээг олон улсын стандартын дагуу үйлчлэх үүрэг хүлээсэн хэлтэс бөгөөд автобааз, засвар үйлчилгээ, зоог катеринг, тохижилт үйлчилгээ гэсэн 4 албатай.