loader image

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ “ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-Т ЯВАГДАЖ, ДҮНГЭЭ ГАРГАЛАА

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН УЛСЫН ҮЗЛЭГ “ДИПЛОМАТ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛЧИЛГЭЭГ ЭРХЛЭХ ГАЗАР” ТӨҮГ-Т ЯВАГДАЖ, ДҮНГЭЭ ГАРГАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны “Улсын үзлэг зохион байгуулах тухай” 23 дугаар тогтоолын хүрээнд улс орон даяар зохион байгуулагдаж буй “Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” 2025 оны 11 дүгээр сарын 03–05-ны өдрүүдэд “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-т амжилттай зохион байгуулагдлаа.
Улсын үзлэгийн хүрээнд комиссын гишүүд тус байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, мэдээллийн технологийн үйл ажиллагаа, байгууллагын ажлын зохион байгуулалтын нөхцөл байдалд үзлэг шалгалт хийж, үнэлгээ дүгнэлт өгсөн юм.
Үзлэгийг Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”, Стандартчилал, хэмжил зүйн газрын даргын 2021 оны С/30 дугаар тушаалаар батлагдсан “Баримт бичиг ММS5140:2021” стандарт, мөн Төв комиссын даргын баталсан дүгнэх аргачлалыг үндэслэл болгон зохион байгуулж, нэгдсэн дүнг Архивын ерөнхий газрын Захиргаа удирдлагын газрын дарга Б.Баатарсүрэнгээр ахлуулсан комиссын гишүүд 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ-ын удирдлагуудад танилцуулж, нотломжийг хүлээлгэн өгснөөр шалгалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.
Комиссын бүрэлдэхүүнийг тус газрын захирал Б.Халиун хүлээн авч, архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, шалгалтын дүгнэлтийг хүлээн авлаа.
Шалгалтын нэгдсэн дүнгээр “Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар” ТӨҮГ нь албан хэрэг хөтлөлт, байгууллагын архивын үйл ажиллагаа болон төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын чиглэлээр үнэлэгдэж, нийлбэр дүнгээр 92 хувьтай шалгагдлаа.

Хуваалцах:

Та бүхэнд автомашин түрээсийн үйлчилгээг санал болгож байна

Энэхүү үйлчилгээнд: Бенз, Соната, Ландкруйзер, Альфард, Старекс, Каунти зэрэг авто машинаар мэргэшсэн хамт олон таньд үйлчлэх болно.

САНАЛ, ХҮСЭЛТ

ЗАХИАЛГА ӨГӨХ

Та захиалга өгсөн бол бидэнтэй холбогдож захиалгаа баталгаажуулаарай.